Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөе

6ecad1_3_zaluu_1_pensioner_JPEG_x800Монголын ард түмэн ер бусын тэвчээртэй хүмүүс. Тэднийг эрх мэдэлд хүрсэн улстөрчид нь дураараа дээрэлхэн, орлого бүрээс нь “хумсална”. Үндэсний статистикийн хорооны тайлангаар Монгол хүний сарын дундаж цалин 1.100.000 төгрөг. Үүнээс НДШ-д сар бүр 264.000 төгрөг төлдөг бөгөөд 187.000 төгрөг нь тэтгэврийн санд орно. Дундаж цалин тооцох аргачлал нь нийгмийн даатгал төлж буй компаниуд дээр л суурилна. Өнөөдөр нийт ажил хийж буй хүмүүсийн 65% нь 1 сая төгрөг хүрэхгүй цалин, орлоготой. Хамгийн гайхалтай нь 1.1 сая төгрөгийн цалинтай хүн 30 жил тасралтгүй хөдөлмөрлөөд авах тэтгэвэр нь 660.000 төгрөг. Хэрвээ та тэтгэвэрт гарахаасаа өмнө болон аваад удаагүй байхдаа нас барвал хохь нь болно. Таны 30 жил төлсөн НДШ үр хүүхдэд чинь хамаагүй. Тэгсэн мөртлөө таны өр зээл үр хүүхэд, гэр бүлд тань өвлөгдөн үлддэг.

Аливаа улс оронд тэтгэврийн сан үр ашигтай төсөл хөтөлбөрт оролцон, найдвартай компанийн хувьцаанд хөрөнгө оруулдаг. Энэ сангийн үйл ажиллагаа хараат бус мэргэжлийн удирдлагаар хангагдан улстөрчид, #ЗасгийнГазар-аас хол байдаг. Харин Монголд төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тооцон улам бүр завхрал руугаа явах болсон. Австрали Улсад хувь хүн аль тэтгэврийн санд мөнгө хийхээ шийдвэрлэх эрхтэй. Тэнд хувийн даатгал, тэтгэврийн тогтолцоо цэцэглэн хөгжиж байна. Норвеги Улсын тэтгэврийн сан Засгийн Газраасаа хараат бус ажиллаж, бие даасан байдал нь жил бүр ашиг орлого нэмэгдүүлдэг болжээ.

“Lend.mn” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга сонирхолтой тооцоо хийжээ. Хүн сар бүрд 187.000 төгрөг жилийн нийлмэл 13%-ийн өгөөжтэй хуримтлуулаад явахад 30 жилийн дараа 827 сая төгрөгийн хуримтлалтай болох гэнэ. Улмаар сард 9 сая төгрөгийн тэтгэврийг хүү хэлбэрээр авах боломжтой байна. Тэгээд “нас барлаа” гэхэд 827 сая төгрөг “үр хүүхдэд өвлөгдөнө”. Сингапур, Хонгконг ингэж л хөгжиж байгаа тухай бичжээ. Иргэн хуримтлал үүсгэж чадалгүй хүнд өвчин тусвал сар бүр ажилтан 2%, аж ахуй нэгж 2% нийтдээ 4% төлж буй эрүүл мэндийн даатгалын сан туслах ёстой.

НДШ бол нийгмийн даатгал биш нийгмийн татвар болчихлоо.

https://www.facebook.com/pagmajav.davaasuren/posts/2495250380574262


URL:

Нэр: Eboni Rexach Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.