Согтуу залуу машин хулгайлж, дөрвөн машин мөргөжээ

5c1c61ad25408Асаалттай орхисон приүс маркийн автомашиныг энэ сарын 4-ний шөнө хулгайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Энэ хэргийг 26 настай Б гэгч үйлдсэн ба хулгайлсан автомашинаа унаж, замын хөдөлгөөнд оролцож явахдаа дөрвөн автомашиныг мөргөсөн байна. Б нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүлэн, Б-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, автомашин хулгайлсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих