Марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах газрыг өөрчилснийг шүүмжилжээ

5dc253d4e8e6cИрэх онд Японы нийслэл Токио хотноо болох Олимпын наадмын марафон гүйлт, спорт алхааны тэмцээнийг хойд нутгийн Саппоро хотноо зохион байгуулах шийдвэрийг тус улсын Хөнгөн атлетикийн холбоо шүүмжилсэн байна.

Зуны улиралд Токио хотод хэт халдагтай холбогдуулан дээрх тэмцээнүүдийг зохион байгуулах газрыг өөрчлөх шийдвэрийг Олон улсын олимпын хороо, Японы Засгийн газар, Токио хотын засаг захиргаа, Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн долоо хоногт гаргасан юм.

Японы Хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгч Казүнори Асаба мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, тамирчид, дасгалжуулагчид болон бусад бие бүрэлдэхүүн сүүлийн таван жилийн турш бэлдэж байгаад онцлоод, ийм шийдвэр гарсанд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.