Л.Болдбаатар гавьяат кинонд тоглов уу, клип хийв үү?

6780

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө аяс, дуу хоолойгоороо нэгэнтээ тамгалагдсан МУГЖ Л.Болдбаатар саяхан  МУАЖ Г.Мягмарнаран,  МУГЖ Ё. Цог нарын урлагийн акулууд, мөн өөрийн хүүтэйгээ хамтран кино эсвэл килипны зураг авалтанд оржээ. Киноны өнгө аястай зураг авалтыг харсан хүмүүс “МУГЖ Л.Болдбаатарын шинэ авьяас  тодорч, хүүтэйгээ хамт кинонд тоглов уу, эсвэл клип хийчих үү” хэмээж таамаг хэвээр үлдээжээ.

Сүүлийн үеийн уран бүтээлчид үргэлж шинийг эрэлхийлж, үзэгч олондоо сонин содон уран бүтээлээр бэлэг барих болсон. Үүний нэг адил  Л.Болдбаатар гавьяат мөн шинэ санаа сэдэж, кино шиг клип хийсэн байж болох юм.  Учир нь саяхнаас гавьяатын зураг бүхий “Хонгор зээрд” гэх нэртэй зурагт хуудас интернет орчинд яваад эхэлсэн. Монголын урдаа барьдаг жүжигчид, хүүтэйгээ хамтран тоглосон кино, эсвэл клип нь “Хонгор зээрд”-ийн зураг авалт байж болох юм.

Дашрамд дуулгахад Л.Болдбаатар гавьяат 14 дэх бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа сураг дуулдсан. Ямартай ч хөдөлмөрлөж чадсан нь үлддэг гэдэг зарчмаар МУГЖ Л.Болдбаатар тун удахгүй шинэ бүтээлээр сонсогчидтойгоо уулзах нь.

6786 6788


URL:

Сэтгэгдэл бичих