“Дүнжингарав” худалдааны төвийнхөн түрээслэгчдийнхээ лангууг эвджээ

header_image_0vTUA2M“Дүнжингарав” худалдааны төвийн нэг сарын түрээсийн төлбөр 495 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг болгон нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр тус төвийн түрээслэгчид өнгөрсөн сард жагсаал зохион байгуулж, худалдааны төвийн захиргаа болон Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. “Дүнжингарав” худалдааны төвийн захиргаанаас төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж буй түрээслэгчидтэй гэрээ байгуулахгүй гэдэг байр суурьтай байсан юм.

Тэгвэл “Дүнжингарав” худалдааны төвийн захиргаа, түрээслэгчдийн маргаан хурцадаж, тус худалдааны төвийнхөн түрээслэгчдийг байхгүй хойгуур лангууг нь эвдэн орж, барааг нь гаргаж, зарим цахилгаанаар онгойдог хаалганы тогийг нь салгажээ. “Дүнжингарав” төвийн түрээслэгчид цагдаад хандан, энэ асуудлыг шалгуулж байгаа аж.

Одоогоос гурван жилийн өмнө “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчид болон удирдлагуудын хооронд түрээсийн мөнгөний талаарх маргаан дэгдэж багагүй шуугиан тарьж байсан. Тухайн үед түрээслэгчид нь өлсгөлөн зарлана гэж мэдээлэл хийж байсан ч түрээслэгчид нь хүчгүйдэж, тус асуудал шийдэгдэлгүйгээр тэгсгээд намжсан юм. Өөрөөр хэлбэл, одоог хүртэл сар шинийн баярын үеэр тус худалдааны төвийнхөн ханын түрээсээ огцом өсгөж, хоёр гуравхан алд талбайгаа 2-3 саяар үнэлж хүний санаанд багтамгүй үнэ хэлдэг хэвээрээ байгаа гэсэн үг. Энэ мэтчилэн Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийн эрх ашиг олон асуудал дээр зөрчигдөж, их бага хэмжээгээр хохирдог ч арай гэж олдсон лангуугаа алдаж, хоногийн хоолныхоо мөнгийг олж чадахгүй нөхцөл байдалд хүрэхгүйн тулд шүдээ зуугаад тэвчиж ажилласаар өнөөдрийг хүргэсэн аж. 

 

Caaknews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.