Монголын “3х3” сагсан бөмбөгийн тамирчид эсэргүүцэл илэрхийллээ

ea97a1772a776ce6592f91337982a6c2793b4184Монголын “3х3” сагсан бөмбөгийн тамирчид БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Ц.Шаравжамц, Б.Тамир нарын  хууль бус үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Учир нь БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Ц.Шаравжамц,  Б.Тамир нар нь үгсэн хуйвалдаж,  спортын хөгжилд зарцуулагдах ёстой төсвийг сагсан бөмбөгийн шигшээ багийн зардал нэрээр хүчингүй тамга, тэмдэг ашиглан гурван жилийн турш хувьдаа завшиж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй Спортын төв ордонд Монголын баг, тамирчдыг бэлтгэл, сургуулилалт хийх боломжийг нь хязгаарлаж, төлбөртэй заал ашиглуулдаг хэвээр байгаад бухимдалтай байна гэв.

Төрийн энэ бүх алдаа, завхарлыг эсэргүүцсэн тамирчид өнгөрсөн оны нэгдүгээр сард БСШУСЯ-ны гадаа жагсч, Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн боловч өнөөг хүртэл асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа юм. Тиймээс Монголын 3х3 сагсан бөмбөгийн тамирчид дахин эсэргүүцлээ илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дээрх асуудалд анхаарлаа хандуулж, яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэлээ.

Түүнчлэн Монгол  Улсынхаа нэрийн өмнөөс 2020 оны Токиогийн олимпод оролцох эрхээ авчихсан баг, тамирчиддаа  зориулалтын заал, танхимд бэлтгэл сургуулилалтаа базаах боломж олгох, бусад спортын төрлүүдийн шигшээ багуудад үзүүлдэг дэмжлэгээ алагчлалгүй үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүсч байгаагаа хэлж байна.

Eagle.mn


URL:

Нэр: Kaye Schultz Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.