ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг гадаад хэвлэлүүд онцолж эхэлжээ

6996

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт явж байсан 42 настай Монгол Улсын иргэн А нарыг БНСУ-ын Инчоны орон нутгийн шүүхээс баривчлан байцаалт авах шийдвэр гаргажээ.

Уг дуулианыг тойрсон мэдээллүүд зөвхөн солонгос хэлээр цацагдаж байсан бол өнөөдрөөс эхлэн Өмнөд Солонгосын олон нийтийн телевиз KBS гадаад хэл дээрх сувгуудаараа Д.Одбаяр даргатай холбоотой мэдээнүүдийг цацаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар KBS Radio сувгийн испани, франц, вьетнам хэл дээрх сайтууд уг хэргийн талаар мэдээлж эхлээд байна.

Өчигдрөөс эхлэн Өмнөд Солонгосын англи хэл дээр гардаг гурван өдөр тутмын сонины нэг Korea Times мөн энэ талаар мэдээлж эхэлсэн юм.

Хэл тус бүрийн мэдээний холбоосуудыг эндээс үзэх боломжтой.

Англи хэлээр: https://www.koreatimes.co.kr/www/nation/2019/11/251_278268.html

Франц хэлээр: http://world.kbs.co.kr/service/news_view.htm?lang=f&Seq_Code=67445

Испани хэлээр: http://world.kbs.co.kr/service/news_view.htm?lang=s&Seq_Code=68627

Вьетнам хэлээр: http://world.kbs.co.kr/service/news_view.htm?lang=v&Seq_Code=43392

Өнөөдөр өглөө Индонезийн Бали арлаас Өмнөд Солонгост ирсэн Д.Одбаяраас Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөгчид мэдүүлэг авч эхэлсэн байна.

Э.СЭМҮҮН, IKON.MN


URL:

Нэр: Isabelle Santone Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.