Д.Одбаяр өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрчээ

712-1573084857445a94_odbayar_sk_arrest_1_x974Өмнөд Солонгосын нисэх онгоцонд бэлгийн дарамт үйлдсэн хэрэгт холбогдоод буй Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр Индонезийн Бали арлаас  Өмнөд Солонгосын Инчеонд ирсэн юм.

Тэрээр ирмэгцээ буюу өглөөний 10:35 цагт  байцаалт өгч эхлэн, шөнийн 00:00 цагт дуусчээ.
Энэ үеэр  Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн аж.
Хэргийг үргэлжлүүлэн шалгах болсон тул түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьж, Өмнөд Солонгосоос гарах эрхгүй болгожээ.
Э.Сарнай

URL:

Нэр: зочин Огноо: 7 November 2019

гггаааййй
төрийн гайнууд
далд ороосой

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.