Си Жиньпин Грект айлчилж, БРИКС-ийн уулзалтад оролцоно

712-15730918285dc371ba50d81-(1)БНХАУ-ын дарга Си Жиньпин Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос болон Бразилын Ерөнхийлөгч Жаир Мессиас Болсонаругийн урилгаар Грек улсад төрийн айлчлал хийж, Бразилд болох БРИКС-ийн 11 дүгээр уулзалтад оролцоно.

Пүрэв гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин энэ талаар мэдээлжээ. БРИКС-ийн удирдагчдын 11 дүгээр дээд хэмжээний уулзалт энэ сарын 10-15-нд Бразилын нийслэл Бразилиа хотноо болно. БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн бүлгийн товчилсон нэр юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.