Иран улс уран баяжуулж эхэллээ

2_bИран улс Фордо дахь объект дээр ураан баяжуулж эхэлсэн талаар тус улсын Цөмийн эрчим хүчний байгууллага мэдээллээ.

“Фордод уран баяжуулах, үйлдвэрлэх ажиллагаа сэргэсэн. Бүх ажиллагаа МАГАТЭ-ийн хяналтан дор явагдаж байгаа” хэмээн байгууллагын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Иран улс 11 дүгээр сарын зургааны өдөр Фордо дахь цөмийн объект дээр ийнхүү уран баяжуулах ажлаа эхлэснээр цөмийн хэлэлцээрээр хүлээсэн Тегараны үүрэг хариуцлага хумигдах дөрөв дэх шатны эхлэл гэж ТАСС агентлаг мэдпээллээ.

2015 онд батлагдсан Үйл ажиллагааны олон талт хамтын төлөвлөгөөний дагуу Иран улс Фордо дахь тогтвортой изотопууд боловсруулах үйлдвэрийг олон улсын ажиглагчдын хяналтан дор шинэчлэх ёстой.

Энд дуулгахад, 2018 оны тавдугаар сарын наймны өдөр АНУ Ираны цөмийн хэлэлцээрээс дангаар гарч, Тегараны эсрэг газрын тосны экспортын салбарт хориг тавьсны дараагаас хэлэлцээрийн ирээдүй бүрхэг болсон юм.  АНУ хэлэлцээрээс гарсны дараа бусад оролцогчид, тэр дундаа европчууд энэ хэлэлцээрийн эдийн засгийн хүрээний хариуцлагуудаа бүрэн баримтлахгүй байгаагаас хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэх нь утгагүй гэж Иран мэдэгдэж байсан юм.


URL:

Нэр: Rufus Mashni Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.