ИЗНН-ын нэгдлийг хууль бус гэв

Монголын ногоон намын гишүүд дэмжигчид өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “Өнгөрөгч бямба гаригт буюу нэгдүгээр сарын 28-нд ИЗН-ын их хурал болж, ИЗН-НН гэж нэрээ нэгтгэн бүртгүүлэхээр болсон. ИЗН-Д Ногоон намын 330 гишүүн нэгдэн орсон гэх ор үндэсгүй худлаа мэдээллийг хэвлэлээр цацсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Энхбатыг даган манай намд шургалан орж ирсэн 30 орчим хүн л ИЗН-д орсон байх. Тэдгээр хүмүүс МНН-д гишүүнчлэлгүй гэдгийг бид баталж байна. Улс төрийн намын хууль, намын дүрмийн дагуу намаас гарах өргөдлөө намын анхан шатны байгууллагадаа өгөөд, намынхаа батлахаа хураалгасны дараа намаас гарсанд тооцдог. Гэтэл бид 330 батлах хүлээж аваагүй. МНН цаашид байгаль экологи ногоон хөгжил, шударга цэвэр улс төрийн төлөө тууштай тэмцэх болно. Түүнчлэн ногоон царайлж, ногоон намыг дөрөөлж улс төрд орох хаалга хаагдсан гэдгийг дахин мэдэгдэж байна. Хууль эрх зүйн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй улс төрийн хүчний нэрийг цаашид ашиглахгүй байхыг анхааруулж байна. Түүнээс гадна ИЗН татан буугдаж ИЗН-НН байгуулж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм” хэмээн мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих