Тарваганы түүхий махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг таслан зогсоожээ

4-1Нийслэлийн засаг даргын тарваган тахлаас урьдчилан сэргийлэх А/772 захирамж, НМХГ-ын даргын баталсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн Өвөргүнт автозамын шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар байнгын хяналт тавин ажиллаж байна.

Шалгалтаар 2019 оны 10 дүгээр сарын 30 өдөр 01:30 цагт … орб Ланд крузер 200 маркийн автомашинд хуйхлаж хөлдөөсөн  тарваганы түүхий махыг илрүүлж тухайн тарвагыг Зооноз өвчин судлалын үндэсний төвийн тусгай дугаарт дуудлага өгч хүлээлгэн өгөв. Холбогдох баримт бичгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны хяналтын улсын  байцаагч Д.Сонинэрдэнэд шилжүүлэн хүргүүллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.