“60 тэрбум”-ын гэх А.Ганбаатар эрх баригч намын генсек Д.Амарбаясгаланг гүтгэсэн нь шүүхээр тогтоогдсон

712-157318286774634426_1415840481924695_406271144191066112_nӨнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш хөвөрсөн “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон. Тэднийг ял авсанд М.Энхболдын  фракц тэр дундаа Д.Хаянхярваа гишүүн илтэд эсэргүүцэж фракцаа хамгаалж жиргэж харагдсан. Үндсэндээ түүний жиргээ намын удирдлагууд руугаа чиглэж бурууг тохох гэсэн агуулгатай байсан юм. Тодруулбал намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг “чиний хоёр найз, чиний хоёр цэрэг 60 тэрбумын хэрэг үнэн гэж хэлсэн чинь үнэн болж ял авлаа” хэмээн жиргэсэн байдаг. Харин өнөөдөр түүний хэвлэлд өгсөн ярилцлагад бас л намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга руу хандсан ярилцлагыг өгсөн харагдана. Тодруулбал “Намын генсек тэр бичлэгийг сонссон гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр бид хоёр нөхрөө шоронд хийчихээд сууж байна” хэмээжээ.

М.Энхболдын фракц тэр дундаа Д.Хаянхярваа гишүүн  Ц.Сандуй,А.Ганбаатар нарыг хэргээс хөнгөхөөн сугалаад гаргана гэсэн төлөвлөгөө нь эсрэгээрээ шийдэгдсэнд уурсаж бүлэглэлээ хамгаалж буй нь энэ бололтой.
Үндсэндээ бол эрх баригч намын генсекийг төрийн албыг “60 тэрбум” төгрөгөөр арилжихыг завдсан уулзалтад байсан гэх мэдээллийг анх олон нийтэд өгсөн А.Ганбаатарын /2017 оны 8-р сарын 17 өдөр/ хэвлэлийн хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг өөрийн нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандаж байжээ.
Баянзүрх дүүргийн шүүх уг асуудлыг хэлэлцээд 2018 оны 5 сарын 17-ны өдөр “иргэн А.Ганбаатар нь нэхэмжлэгч Д.Амарбаясгалангийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүтгэлэг мэдээ тараасан” гэдгийг тогтоосон байна. Улмаар иргэн А.Ганбаатарыг нэхэмжлэгчтэй холбоотой хэлсэн мэдээлэлд  хэвлэлийн хурал хийн няцаалт хийж, уучлалт гуйн, нэхэмжлэгч Д.Амарбаясгалангийн нэр хүндийг гутаасан мэдээллийг залруулахыг даалгасан шүүхийн шийдвэр гарсан байдаг.
Д.Хаянхярваа гишүүн хуулийн хүн биш. Дээр нь түүний хамгаалаад байгаа бүлэглэлийн гишүүд болох Ц.Сандуй, А.Ганбаатар нарын буруугаа бусдад нялзаах гэсэн оролдлогыг Монгол Улсын хууль шүүхийн байгууллагууд шалгаад тогтоол шийдвэрээ хэдийнэ гаргажээ. Өнгөрсөн цаг хугацаанд тэдний арга барил өөрсдийн бурууг бусдад тохож энхийн цагаан тагтаа мэт гэмгүй авирлаж явсан үе эцэс болсон гэдгийг эрхэм гишүүн ухаараагүй яваа бололтой. Өнөөдөр Монгол Улсад шударга ёсыг тогтоохыг ард түмэн хүсч шаардаж байна. Хуулийн өмнө дарга ч, цэрэг ч адил тэгш эрхтэй байхыг дээр дооргүй хуулиа сахин мөрдөхийг хүсч байгаа юм.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.