Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 5 хүн амь насаа алдсан

domestic-violenceЭнэ оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас таван хүн нас барж, 556 хүн гэмтэж, иргэдэд 468.5 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн хохирогчдийг авч үзвэл эхнэр, хамтран амьдрагч 548 байсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 684 нь эрчүүд байсан бөгөөд боловсролын хувьд 80.9% нь бүрэн дунд болон түүнээс бага боловсролтой, 52.1% нь ажилгүй иргэд байсан байжээ. Дээрх тоо баримтаас харвал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид нь боловсрол нимгэн, нийгэмд эзлэх байр суурьгүй эрчүүд. Иймээс эрчүүдийн боловсрол ажил эрхлэлтийг сайжруулбал энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурах боломжтой гэж албаныхан хэлж байна.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.