“Их тайга” цайнд хөгц, мөөгөнцөр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдож, хулдаанаас татлаа

7053

НМХГ-аас  “Хөвсгөл их тайга” ХХК-ийн  түүхий эд, бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулж, 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас татжээ.

Тодруулбал “Хөвсгөл их тайга” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 16, 23-26-ны өдрүүдэд үйлдвэрлэсэн 6 нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогджээ. Мөн тус компанийн зүгээс шинжилгээний дүнг засварласан тухай мэдээлэл хяналтын байгууллагад ирсэн байна.

Тус компанид зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа юм байна.

"Их тайга" цайг худалдаанаас татлаа


URL:

Сэтгэгдэл бичих