Орхон аймгийн засаг дарга Д.Батлут Түрээсийн орон сууцыг тойрон хүрээлэгчиддээ өмчлүүлжээ

1548123726_5c4679a6dd2daОрхон аймгийн засаг дарга Д.Батлут, орлогч дарга А.Түвшинжаргал тэргүүтнүүдийнхээ хамтаар татвар төлөгчдийн 354 сая төгрөгөөр  ХБНГУ, БНХАУ, Сингапур, Япон, Польш, ОХУ, Франц зэрэг 10 гаруй орноор аялаж, зугаалан тансагласан тухай баримт цацагдаж байв.

Тэгвэл энэ удаад Д.Батлуттай холбоотой илүү ноцтой баримт ил боллоо. Тодруулбал, тэрээр өөрийн тойрон хүрээлэгчиддээ Түрээсийн орон сууцуудыг өмчлүүлж, Засгийн газрын тогтоолыг зөрчсөн хууль бус үйлдэл гаргажээ.

Асуудлыг илүү ойлгомжтой болгох үүднээс товч тайлбарлавал, Орхон аймгийн ИТХ-ын шийдвэрээр 8 гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлсэн юм байна. Эдгээр 8 айлаас нүдээ олсон нь 3 ихэр хүүхэдтэй Э.Одхүүгийнх гэдгийг орон нутгийнхан хэлж байна. Харин үлдсэн 7 нь Засаг ноёны тойрогт багтдаг нөхөд гэнэ. Тэр дунд өөрийнх нь туслах Б.Мөнхбаяр хүртэл багтжээ.

Төрийн албанд ороод хоёрхон жилийн нүүр үзэж Б.Мөнхбаяр нь Засаг дарга Д.Батлутын ачаар 71.8 метр/квадрат гурван өрөө орон сууцтай болжээ. Хатуухан хэлэхэд, хоёр жил цүнх барьж гүйгээд 140 сая төгрөгөөр шагнуулсан нь энэ юм.

Мөнөөх хэл ам дагуулаад байгаа орон сууцанд аймгийн Засаг даргын Тамгын газрын

-Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жамболат,

-Хурлын бодлого хяналт хариуцсан ахлах ажилтан Б.Золоо,

-Барилга хот байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн С.Нансалмаа,

– Ахлах нягтлан бодогч Л.Дуламжав,

– Аж ахуйн нярав Д.Уртнасан,

-НБХ-ийн Ахмад настан, биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Амарзаяа,

-Албан хэрэг архивын эрхлэгч Ц.Хишигсүрэн нарын Засаг дарга Д.Батлутыг тойрон хүрээлдэг хүмүүс гэр бүлээрээ орсон байна.

Энэ бүгдээс гадна ах, дүү амраг саднаараа орон сууцны дэмжлэгт хамрагдсан Хууль зүйн хэлтсийн дарга ч байх юм. Тодруулбал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг ихэр дүү нараа паартай байшин, паалантай жорлонтой болгоод зогсохгүй өөрөө ч өнөөх дэмжлэгийг хүртжээ. Хоёр ихэр дүүгийнх нь нэг нь аймгийн Хөдөө аж ахуйн газарт ажилладаг гэнэ. Төрийн албанд ахынхаа буянаар орсон нэгэн гэдгийг аймгийн Засаг захиргааны хэн бүхэн хэлэх аж.  Харин нөгөөх нь хувийн хэвшилд ажилладаг байна. Гэсэн ч хуульч ах Б.Ганзоригийнхоо буянаар хэн хэн нь татвар төлөгчдийн мөнгөөр орон сууцтай болжээ.

Энэ бүхнээс хамгийн хачирхалтай нэгэн мэдээ бий нь, Засаг дарга Д.Батлут гэр бүлийн хоёрыг эхнэр, нөхөр гэж мэдэлгүй тус тусад нь орон сууц өгч баярлуулсан гайхалтай явдал юм. Товчхондоо бол, бурхангүй газрын бумба галзуурна гэгчийн үлгэрийг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өөрийн биеэрээ үзүүлж, ёстой л нэг “галзуурч” байгаа бололтой.

Р.Батсайхан

https://shuurhai.mn/n/7680


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.