Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тохиолдуулсан баяр наадам болж байна

5dc65133c8809Үндэсний дуу бүжгийн чуулга оролцож буй баяр наадам Токио хотод өнөөдөр болж байна. Баяр наадам Японы шинэ Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тохиолдуулсан арга хэмжээний хүрээнд болж байгаа юм.

Японы олон нийтийн телевизийн мэдээлж байгаагаар, Эзэн хаан Нарүхито болон түүний хатан Масако эдгээр өдөр баяр наадамд биечлэн оролцох аж. Арга хэмжээг хагас хаалттай горимд явуулж байгаа бөгөөд баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс үндэсний хэмжээнд сугалаа явуулах замаар ард иргэдийн дунд 10 мянга урилга тарааснаас гадна өөр 20 мянган урилгыг хүндтэй зочид руу илгээжээ. Үүний зэрэгцээ баяр наадмыг Японы олон нийтийн телевизээр шууд дамжуулан үзүүлэх аж.

Маргааш буюу ням гарагт Японы Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд зориулсан парад болох юм. Ёслолын парадыг Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийдээ заларсныг тунхаглах төрийн ёслолын дараа зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч өнгөрсөн 10 дугаар сарын эхээр “Хагибис” хар салхи их хэмжээний хохирол учруулсны улмаас хойшлуулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих