Зэвсэг хураах тухай ОХУ, АНУ-ын хэлэлцээнд Хятад улс нэгдэхгүй

15732704275dc6339b10827

БНХАУ цөмийн чадавхиа багасгахад бэлэн байгаа боловч зэвсэг хураах тухай Москва, Вашингтоны хэлэлцээнд нэгдэхгүй гэж тус улсын Гадаад хэргийн яамны Зэвсэгт хяналт тавих газрын дарга Фу Цун зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаарх бага хурлын үеэр мэдэгджээ.

“Хятад улс үүргээ биелүүлэхээс бултан зайлахгүй, хариуцлагаас зайлсхийхгүй. Бид цөмийн зэвсгээ шударга түвшинд хүргэж хорогдуулахад бэлэн байна. Хэрэв бусад улс орон зэвсгээ Хятадын түвшинд байлгавал бид энэ үйл явцад нэгдэхэд бэлэн. Гэсэн хэдий ч Хятад улс зэвсэг хураах тухай ОХУ болон АНУ-тай гурван талт хэлэлцээнд нэгдэнэ гэж хүлээх нь бодит бус юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.