Хөөсөрсөн төсөв, хумигдсан эдийн засаг

bfaa660f-2185-4b3f-93e5-c8addb343b9fУИХ хуулийн хугацаатай төслүүдээ хэлэлцэн баталж, хэд хэдэн асуудлыг нэг талд нь гарган шийдвэрлэнэ. Ирэх оны улсын төсвийг энэ сарын 15-ны дотор баталсан байх хуулийн заалттайн Тиймээс өнгөрсөн долоо хоногт 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн УИХ энэ долоо хоногт гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийн батлах юм.

Ирэх оны төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж, сонгуулийн төсөв болгон хөөсрүүлсэнд сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж, дүгнэлтээ ч гаргасан. Уг дүгнэлтэд “Сангийн яам ирэх жилийн төсвийн орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн нь бодитой биш байна. Жишээ нь: орлогын албан татварыг 2019 оныхоос 37.1 хувиар өсөж 2,764.7 тэрбум төгрөг төсөвт орно гэж ээ. Татварын дарамт 8-аар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ямар ч бодлогогүй байхад хаанаас, хэнээс татвар нэмж авах гээд байгаа юм бол? Нийгмийн даатгалын шимтгэлийн хураамж 41.6 хувиар нэмэгдэж 2,402.7 тэрбум төгрөг төсөвт орно зэрэг нь бодитой бус. Ажлын байр 41 хувиар нэмэгдээгүй байхад Нийгмийн даатгалын шимтгэл төдий хувиар өсөх үү? Түүнчлэн Гаалийн албан татварыг 17.7 хувиар,  Онцгой албан татварыг 13,8 хувиар, тусгай зориулалтын орлогыг 30.3 хувь, Хөрөнгийн албан татварыг 19.3 хувиар тус тус нэмэгднэ гэж тооцож байгаа нь нэг бол ядарсан ард түмнийхээ шүүсийг шавхахаар шийджээ.  Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийн үр дүнд 2019 онд экспортын орлого 13.9 тэрбум ам.доллар болсон. Энэ нь ирэх жил экспортын орлого 14.5 тэрбум ам.доллар болж өсөх баталгаа огт биш. Учир нь ашигт малтмалын үнийн өсөлтийн мөчлөг уруудах үе ирж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Гэтэл зориудаар экспортын орлогыг өндрөөр төсөөлж, төсөвт суулгаж байгаа нь эдийн засагт маш хорлонтой тусах болно. Сангийн яам уул уурхайгаас төсөвт 3 их наяд 194,5 тэрбум төгрөгийн орлого төсөвт орно гээд хэт өөдрөг төсөөлжээ. Орлогыг хэт өндөр тавиад, хөрөнгө оруулалтын хэмжээг дагуулж нэмснээр ирэх жилийн төсөв үндсэндээ импортыг дэмжих төсөв болон хувирч байна” гээд улсын хөгжлийг ухраас төсөв болсон гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа. Түүнчлэн ирэх оны төсөвт  “76 тойрог бүр дээр 3,6 их наяд төгрөгийг цацахаар төлөвлөжээ. Энэ чинь хөрөнгө оруулалт биш, шамшигдуулалт, үрэлгэн зан юм. Сумдын багууд дээр хурлын байр барих, багийн даргад мотоцикл авч өгөх гэх мэт зүйлд энэ их мөнгө хийсэх гэж байна” гэдгийг онцолж байсан.

Харин эрх баригчид Засгийн газрын оруулж ирсэн төсвийг  зарчмын хувьд дэмжиж,  тэр бүр өөрчлөлт орохгүйгээр батлагдахаар байна. Тойрогтоо л хөрөнгө оруулалт тусгаж, усалсан байхад ирэх сонгуулиар учир нь олдоно гэх сэтгэлгээгээр улсын төсөвт хандаж байгаа юм. Гишүүд төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал засварын дүнг нийтэд нь тавьсанд болгоомжилж, “Сайд нар бүгд УИХ-ын гишүүд. Тиймээс хөрөнгө оруулалтыг зөвхөн өөрсдийн тойрогтоо тусгаад байх магадлалтай учир зарцуулах жагсаалтыг гаргах хэрэгтэй” гэж байлаа.  Харин төсөв батлахтай зэрэгцээд Ашигт малтмалтын нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 1.3 их наяд төгрөгөөр алдагдал хүлээс эрсдэлд зохицуулалт хийхээр хэлэлцээд  Уг хуулийн төсөл батлагдсанаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулахгүйгээр нэг удаа төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ, экспортод гарч буй нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний хэмжээ бууруулах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна.

Ирэх оны төсөв эрх баригч хүчин МАН амлалтаа биелүүлэхээр үргэлгэн авирлаж байгаа ч үнэн ч хөөсөрсөн төсвийг эдийн засаг даах эсэх нь эргэлзээтэй, иргэдийн нуруун дээрх ачаа л нэмэгдсээр байгаа юм. Тэгээд ч эрх баригчдад ирэх сонгууль чухал болохоос төсвийн алдагдалтай батлах эсэх падгүй болсон.

Энэ парламентын түүхэн гэж тодотгоод байгаа  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт эхлүүлнэ. Өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар сөрөг хүчний тавиад байгаа шаардлагуудыг хүлээж авах эсэхийг хэлэлцэх юм билээ. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайдыг танхимаа өөрөө бүрдүүлдэг болгох талаар сөрөг хүчний тавьсан саналуудаас хүлээж авсан ч  дараагийн парламентад хэрэгжүүлэхээр тусгах юм билээ. Гэхдээ эрх баригчдын хувьд энэ хүртэл хэлэлцүүлж ирсэн Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийг батлах нь чухал болоод байгаа. Олонхи байх үедээ баталж чадахгүй буцаах нь МАН-ын эв нэгдэлгүй дээр нь хүчгүй, сүргүй харагдуулна гэдгийг тооцсон биз.

Үргэлжлүүлээд парламент ирэх оны сонгуулийг хэрхэн явуулах талаар шийдвэрт хүрнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойргоо усалсан гишүүд холимог тогтолцоог дэмжихгүй, 76 жижиг тойргоор сонгууль явуулах эрмэлзэлтэй байгаа юм билээ. Тэгээд ч ирэх оны төсөвт 43 тэрбум төгрөгийг тусгаж, өмнөх  системээр явуулна гэдгийг МАН-ын бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дурдсан.

Ийнхүү УИХ төсвөө баталж, Үндсэн хуулиа хэлэлцэж, сонгуулийн системийг тохирсноор ирэх сонгуульдаа шуудран орох юм.

http://www.shuud.mn/a/514284


URL:

Сэтгэгдэл бичих