Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогджээ

6ddbeb_48948224_1445047662295186_8253252560933093376_n_x974 (1)Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор нэр бүхий шүүгчдийг Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгасан байдаг. Эл хэрэгтэй холбогдуулан 17 шүүгчийг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан ч АТГ-аас өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр зургаан шүүгчийг уг хэрэгт холбогдуулан шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн гэлээ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд баримтаар нотлогдсон тул хэргийг прокурорт шилжүүлээд байгаа аж.

Т.Хэрлэн

Zuv.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.