Ардын баатар Э.Бат-үүл хүчирхийлэлгүй нийгмийг хүчирхийллийн аргаар бий болгоно гэв үү

УИХ-ын гишүүн, Ардын баатар Бат-Үүл эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан.

Гол санаа нь аливаа нэг шийдвэрийг эсэргүүцэн дургүйцлээ илэрхийлж бусдыг үүндээ уриалан дуудвал эрүүгийн хариуцлага хүлээх юм. Энэ хууль хэрвээ батлагдвал ард иргэдэд өнөөгийн хяналтгүй төрийн өөдөөс үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх хумигдах юм. Ийм хуулийн төслийг хяналтгүй болсон хамтарсан засгийн газар, УИХ-ын аль нэг гишүүн санаачилж болох байсан ч Ард түмэндээ ардчилалдаа хайртай гэгддэг УИХ-ын гишүүн БӨат-Үүл санаачилсанд олон хүн гайхаж байна.

УИХ-ын гишүүн Бат-Үүл Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж эрүүгийн хуулийн 82-р зүйлд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан, уриалсан, санхүүжүүлсэн, ивээн тэтгэсэн бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эд хөрөнгийн болон бусад хүнд хор уршиг учирсан бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн өрчилөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Энэ хуулийн төсөлд тусгаснаар бол хяналтгүй төрийн хууль бус шийдвэрүүд, эрх баригчдын увайгүй үйлдлийг ард иргэд эрх чөлөөтэй шүүмжилж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж үл болохнээ. Одоогоос 20 жилийн өмнө ардын баатар Бат-Үүл гишүүн яг энэ эрхийн төлөө ардчилсан нийгмийг байгуулахын төлөө гудамжинд өлсөж цангаж өдгөө ардчиллын алтан хараацай хэмээн нэрлэгдэж  Ардын баатар хэмээх төрийн дээд цолыг хүртэл хүртсэн. Гэвч 20 жилийн дараа ийм хууль санаачилсан нь олон хүний гайхшийг төрүүлж байна.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 7р сарын нэгний цуглааныг сонгуульд ялагдсан намын зарим удирдлага эхлэн зохион байгуулж улмаар 5 хүний амь нас үүнээс болж эрсдээд байхад УИХ-ын гишүүн Бат-Үүл ч түүнтэй хамт нэг танхимд суусаар ирсэн туршлагатай гэгдэх парламентчдаас хэн нь ч одоо ярьж байгаа энэ санааг хөндөж байгаагүй. Улс төрийн эрх мэдлийн төлөө өнөөгийн эрх баригчид 5 хүний амиар тоглоод өнгөрсөн юм. Харин үр дүнд хариуцлагаас нуугдсан одоогийн хамтарсан засаг түүндээ барьцаалагдсан УИХ бий болж Монголын төрд хяналт үгүй болчихоод байгаа нь хэний ч нүдэнд ил байна. Ийм байхад ард түмний дуу хоолойг боомилж таарах уу.

tv9


URL:

Сэтгэгдэл бичих