Бүх мөс нь хайлвал, манай дэлхийд юу болох вэ?

news_89866_1Хэрвээ хүн төрөлхтөн ашигт малтмалын түлш шатааж, агаар мандалд нүүрсхүчлийн хий  цацаад байвал, дэлхийн дулаарал эцсийн бүлэгт хоёр туйл болон уулын оргилуудын бүх мөсийг хайлуулах болно. Одоо манай гарагт 5 сая гаруй шоо миль мөс байгаа бөгөөд  эрдэмтдийн тооцоолсноор,   бүх мөс хайлахад 5000 мянга гаруй жил шаардагдах гэнэ.  Одоо байгаа Цельсийн 14 градусын дундаж температур 26,6 градуст хүрч, харин тэнгис далайн усны түвшин 65 метрээр өргөгдөнө.

Хойд Америк

Атлантын далайн нийт эрэг Флорида болон Мексикийн булангийн эргийн хамт алга болно. Сан-Францискогийн толгод бөөн арал, харин Төвийн тал хөндий асар том булан тохой болж хувирна. Калифорнийн булан цаашид улам бүр хойшилж, Сан-Диего хотыг залигана.
Өмнөд Америк

Хойд нутагт Амазонка мөрний сав газар болон өмнөдөд Парагвай голын сав газар Атлантын далайн булан болж, Буэнос-Айрес хот, Уругвайн эрэг хавийн нутаг, Парагвай улсын ихээхэн хэсэг алга болно.  Карибын тэнэгисийн эргийн дагуухи болон Төв Америкийн уул нурууд л үлдэх гэнэ.
Африк

Бусад тивтэй харьцуулвал, Африк газраа бага алдаж байгаа бөгөөд  гэхдээ дулааралт нь  тус тивийн ихээхэн хэсгийг амьдрах аргагүй болгож мэднэ. Египет улсын Александрия, Каир хот Газрын дундад тэнгисийн усанд автана.
Европ

Лондон хотоос дурсамж төдий л зүйл үйлдэж, Венеци хот Адриатын тэнгисийн усанд автана. Олон мянган  жилийн дараа энэ байдлаар, Нидерланд улс олон жил усанд автаж, Данийн ихээхэн хэсэг бас алга болно. Эргээсээ хальсан  Газрын дундад тэнгисийн ус Хар болон Каспийн тэнгистэй нийлнэ.
Ази

Одоо 600 сая хятад хүний аж төрж байгаа газар, 160 сая хүн амтай Бангладеш  улс болон Энэтхэгийн эрэг хавийн олонхи нутаг усанд автана. Меконг мөрөн үерлэснээр Камбожийн Кардамоновын уулс арал болно.
Австрали

Одоо голдуу цөл  байгаа тус тивд дотоодын тэнгис бий болж,  эрэг хавийн нарийн зурвасын ихээхэн хэсэг усанд автах бөгөөд харин Австралийн таван хүн тутмын дөрөв нь одоо энэ нутрагт аж төрж байгаа юм.
Антарктик

Антарктидын зүүн нутгийн мөсөн бүрхүүл маш их бөгөөд манай гарагийн нийт мөсний тавны дөрвийг агуулж байдаг билээ. Энд илүү эртний үеийн дулааралт болсон бөгөөд тиймээс усанд автахгүй мэт санагдаж болох юм.  Сүүлийн үед дэлхийн шинжтэй дулааралтаас болоод энэ мөс бага зэрэг нягтаршиж байх шиг байна. Дулаан агаар мандал нь  ахиухан усны уур агуулж, Антарктидын зүүн хэсэгт цас болж ордог.  Гэвч энэ асар том мөсөн бүрхүүл эоцений үеийн уур амьсгалд буцаж орох нь юу л бол.
Гренландын мөсөн бүрхүүлийн адилаар Антарктидын баруун бүсийн мөс өмнөх дулаан үеүдэд хавьгүй бага болжээ. Энэ мөс эмзэг бөгөөд учир нь түүний ихээхэн хэсэг нь далайн түвшинээс доогуур уулын хатуу  чулуулаг дээр байдаг юм.  Далайн ус халснаар мөсөн бүрхүүл дороосоо хайлж,  түүнийг эвдэрэхэд хүргэнэ. 1992 оноос жилд дунджаар 65 сая тонн мөс хайлж байгаа ажээ.
Б.Атар

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.