Монголчууд өргөнөөр хэрэглэдэг “молоко”-г Орост “хар жагсаалт”-д оруулжээ

1_bОросын хяналтын алба өтгөрүүлсэн сүү буюу монголчууд “молоко” гэдгээр нь нэрлэдэг бүтээгдэхүүнүүдэд шалгалт хийжээ.

Шалгалтын явцад “Алексеевское”, “РогачевЪ”, “Главпродукт”, “Коровка из Кореновки”, “Глубокое”, “Молочная страна”, “Совок”, “Густияр”, “Волоконовское”, “Вологодские молочные продукты”, “Торговый дом Сметанин”, ”Белгородские молочные продукты”,  ”Лента” үйлдвэрүүдийн өтгөрүүлсэн сүүнд шинжилгээ хийсэн байна.

Улмаар шинжилгээний дүнгээр “Глубокое” болон “Главпродукт” үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг хар жагсаалтад оруулжээ. Хяналтын албаныхан эдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүнийг өтгөрүүлсэн сүү гэж нэрлэж болохгүй хэмээн мэдэгдсэн байна.

“Шинжилгээний дүнд өтгөрүүлсэн сүүний чухал үзүүлэлт болох хуурай тосгүйжүүлсэн сүүний үлдэгдэл дэх уурагны хэмжээ багай байсан бөгөөд энэ нь хуурай сүүний ийлдэс ашигласан гэсэн үг” хэмээн Хэрэглэгчдийн холбооны шинжилгээний төвийн мэргэжилтэн өгүүлжээ.

Мөн “Главпродукт” үйлдвэрийн бүтээгдэхүүнд механик хольц илэрсэн нь бүтээгдэхүүн стандартад тохирохгүй гэдгийг илтгэж байгаа гэнэ. Энд дуулгахад “Главпродукт”-ын өтгөрүүлсэн сүү манай улсын хүнсний дэлгүүрүүдэд түгээмэл худалдаалагддаг юм.

Г.Бямбасүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих