Ардчилсан намаас нэр дэвших дэнчингийн мөнгө 100 сая төгрөг

AN_bair_1Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, тус хороонд шинээр сонгогдсон найман гишүүнийг батламжилжээ. Мөн ирэх сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах зарчмын асуудлыг хөндсөн байна. ҮБХ­-ны хурлаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь сонгуульд нэр дэвшигчдийн дэнчин буюу мөнгөн татварын хэмжээ. Тодруулбал, Ардчилсан намаас УИХ-­ын сонгуульд нэр дэвшихээр горилогч нь намдаа 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгийг байршуулах ёстой аж. Харин эмэгтэй нэр дэвшигч 60 саяын дэнчинтэй юм. Тус намын ҮБХ 400 гаруй гишүүнтэй. Намын шийдвэр гаргах гол байгууллагын хувьд Үндэсний бодлогын хорооны гишүүний жилийн татвар нь гурван сая төгрөг байдаг. Гэхдээ сонгуулийн жил зөвхөн энэ татвараар улс төрийн үйл ажиллагаа явуулж, ирэх сонгуульд оролцох боломжгүй гэж үзэж байгаа аж. “Дэнчингийн хэмжээг бүрэн батлаагүй. 70­80 сая төгрөг байхаар ярилцсан. Эхлээд нэр дэвшигчийг тодруулах зарчмын асуудлаа тодорхой болгох ёстой гэж Үндэсний бодлогын хорооны гишүүд үзсэн тул асуудлыг нээлттэй орхисон” гэж тус намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга хэлэв. Мөн дэнчингийн мөнгө төллөө гээд шууд сонгуульд нэр дэвших мандат авна гэсэн үг биш аж. Салбар хорооны намын байгууллагаас дэмжлэг авсан нэр дэвшигчдийг ҮБХ-­ны гишүүд мөн хэлэлцэн, батлах ёстой. Гэхдээ нэгэнт хураасан дэнчингийн мөнгийг нэр дэвших эрх аваагүй ҮБХ­-ны гишүүнд буцаан олгохгүй. Харин нам сонгуульд ялсан тохиолдолд албан тушаалд томилогдох эхний эгнээнд жагсах эрхтэй үлдэнэ гэж эх сурвалж хэллээ. Дашрамд дурдахад Ардчилсан нам 2016 оны УИХ-­ын сонгуульд 50 сая төгрөгийн дэнчингийн мөнгийг хурааж байсан юм.

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.