“Facebook” цахим төлбөрийн системээ танилцуулжээ

5dcbb902385d1Дэлхийн томоохон нийгмийн сүлжээнүүдийн нэг болох “Facebook” цахим төлбөр тооцооны системээ танилцуулжээ.

Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр, “Facebook Pay” систем нь нийгмийн сүлжээгээр илүү хялбар, хүртээмжтэй, аюулгүй арилжаа хийхэд тусална. Уг системээр хийх төлбөр тооцоог “Facebook”, “Messenger”, “Instagram”, “WhatsApp” програмуудаар дамжуулан хийх боломжтой байна.

“Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст бизнесээ өргөжүүлэхэд, мөн интернэтээр бараа бүтээгдэхүүн худалдан авах, зарж борлуулахад тусалж чадна гэдэгт итгэж байна” гэж “Facebook”-ийн мэдэгдэлд дурджээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.