Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр

5398111d764464cbb97acf205ddeaad6_x3Энэ жил Монголын диабетийн холбоо, Монгол-Япон сургалтын эмнэлэг, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, тэнхимийн дэргэдэх Эндокрин клубын оюутнууд хамтран Чихрийн шижин ба гэр бүл сэдвээр Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя уриан дор 7 хоногийн аян өрнүүлж байна.

11 сарын 14-ний өдөр МЯСЭ – ийн  1 давхарт 14.00 цагаас үйл ажиллагааны нээлт хийж Монголын диабетийн холбооны тэргүүн, Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Х.Алтайсайхан үг хэлж сэтгүүлчдэд яриа өгнө.

Өдөрлөгийн хүрээнд:

  • чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэг
  • эрүүл хооллолтын үзэсгэлэн
  • эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зөвлөгөө өгнө.

Уг үйл ажиллагаанд:

Монгол улсын зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ж.Сувд

Монголын диабетийн холбооны тэргүүн, Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Х.Алтайсайхан

АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор С.Сайнбилэг Монгол Япон сургалтын эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга АУ-ны доктор Д.Эрдэнэчимэг АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш нар Монгол-Япон сургалтын эмнэлгийн эмч, ажилчид оролцоно.

http://www.zaluu.com/read/3gad93b04


URL:

Нэр: Josh Kolenda Огноо: 21 December 2019

Сэтгэгдэл бичих