АНУ-д духан дээрээ сүүлтэй гөлөг төржээ

1_b (2)Миссури мужийн Mac’s Mission  амьтны асрамжийн газарт духан дээрээ жинхэнэ сүүлтэй гөлөг иржээ. Түүнийг толгойноос нь урт эвэр ургадаг далайн амьтны төрлийн  нэрээр Нарвал хэмээн нэрлэсэн байна.

Малын эмч нар Нарвалд үзлэг хийгээд, илүүдэл сүүл гөлгийг өвтгөхгүй тул мэс заслын аргаар авах шаардлагагүй гэж үзсэн байна.

Рентген зураг авахад духан дээрх хоёр дахь сүүл нь яс болон булчингийн эдээр тархитай холбогдоогүй гэдэг нь харагдсан бөгөөд өөрөөр хэлбэл Нарвалын энэ сүүл ажиллагаагүй аж.

 http://www.shuud.mn/a/514422

Г.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.