Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина

3980cdfcbceddf25265caedddf88077f0e74d18bУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “УИХ Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын “давхар дээлгүй сайд” саналыг дэмжиж оруулахгүй бол хориг тавихаас өөр аргагүй болно” гэсэн байр сууриа цахимаар илэрхийлжээ.

Гуравдугаар хэлэлцүүлгээр АН-ын зөвлөлөөс гаргасан “Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх” саналыг тусгахаар байнгын хороо дэмжсэн юм. Харин сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалт 2024 оноос хэрэгжих заалттай байгаа.

http://www.shuud.mn/a/514410


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.