Цахим гэмт хэрэг хийсэн 60 мянган хүнийг баривчилжээ

2_bХятадын хууль сахиулах байгууллагууд интернетийн тусламжтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 60  мянган хүнийг энэ оны нэгдүгээр сараас 10 дугаар сарын хооронд баривчилсан гэж China Daily мэдээллээ.

 Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр иргэдийн үйлдсэн эрүүгийн гэмт хэргүүдийн тал хувь нь нууц мэдээлэл олж авах, хакерийн довтолгоо хийх, луйвардах болон садар самуун бичлэг тараахтай холбоотой байсан гэнэ.

“Сүүлийн жилүүдэд цагдаагийнхан сүлжээний гэмт хэргийн шинэ төрлүүдтэй тулгарах болсон. Хэдийгээр өнгөлөн далдлалт хийж байгаа ч хууль сахиулагчид энэ төрлийн хэрэг зөрчилтэй идэвхитэй тэмцэж байна” хэмээн  Нийгмийн аюулгүй байдлын яамны дэргэдэх цахим аюулгүй байдлын удирдлагын газар мэдэгджээ.

Албан ёсны мэдээллээр Хятадад 830 сая орчим интернет хэрэглэгч байдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг аж. Түүнчлэн цахим худалдаа болон бүх төрлийн онлайн үйлчилгээний салбарт БНХАУ тэргүүлэх байр эзлэдэг.

Иргэдээ сүлжээний луйварчдаас хамгаалахын тулд Хятадын эрх баригчид гэм этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох идэвхитэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд сүүлийн үед хакер болон бусад цахим гэмт хэрэгтнүүдийг шууд болон дам байдлаар дэмжсэн хэрэгт буруутгагдсан компаниудыг хүнд шийтгэх болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.