Хонконгийн цагдаа нар эсэргүүцлийн хөдөлгөөний хэдэн арван оюутныг баривчилжээ

712-15740393135dd1e11824091 Өнгөрсөн ням гарагийн орой Хонконгийн цагдаа нар Политехникийн их сургуулийн хэт давруу үзэлт хэдэн арван оюутныг баривчлан саатуулжээ. Цагдаа нар жагсагчдыг тарахыг шаардаж байсан хэдий ч жагсаал цуглаанд оролцож буй хэдэн зуун их сургуулийн ойролцоо байрлаж, шаардлагыг хүлээн аваагүй байна.

Хууль сахиулах байгууллагын ажилтнууд кампуст хүрэх гудамжуудыг хааж, их сургуулийн хотхон руу орох, гарах гарцыг хаажээ. Үүнтэй холбоотойгоор оюутан идэвхтнүүдтэй яриа хэлэлцээ хийхээр Хууль тогтоох зөвлөлийн 7 депутат хүрэлцэн ирсэн байна.
Үүний зэрэгцээ эсэргүүцэлд өдөөн турхирагчдыг олон нийтийн эмх замбараагүй байдалд оролцсон хэмээн буруутай гэж үзэх бөгөөд энэ нь хууль бусаар явуулсан жагсаал цуглаанд оролцсон хэмээн буруутгахаас илүү эрүүгийн ноцтой хэргийн зүйл анги болж болзошгүйг хууль тогтоох байгууллагууд жагсаал цуглаанд оролцогчдод сануулжээ.
Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт зургадугаар сарын эхэн үеэс хойш үргэлжилж байгаа юм. Хонконгийн эрх баригчид буулт хийж, 10 дугаар сарын эхээр уг хуулийн төслийг бүрмөсөн эргүүлэн татсан боловч сөрөг хүчнийг дэмжигч залуус засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг үргэлжлүүлсээр байхаа илэрхийлсээр байгаа юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.