Цэцийн дарга Д.Одбаяр өргөдлөө өгчээ

7179

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д зорчин явахдаа ёс бус үйлдэл гаргасан тул тус улсын талаас мөнгөн торгууль ногдуулаад байгаа юм. Энэ сарын 14-ны шөнө эх орондоо ирсэн тэрээр цэцийн гишүүдэй уулзаж, ажлаа өгөхгүй хэмээн хаалга саван гарсан гэж зарим эх сурвалж мэдээлж байв.

Тэгвэл цэцийн дарга Д.Одбаяр албан албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг ирэх баасан гарагт буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагт хийхээр товложээ.Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зарласан хэвлэлийн бага хурлыг цуцалж байна.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.