Монголын шилдэг загвар өмсөгч залуус

“Ниссан”-ий “амьд” нүүр царай

“Говь” компанийн нүүр царай болж загварын тайзнаа цахиур хагалсан азтай залуу бол “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Б.Энхболд. Тэрээр хүүхэд байхдаа “Онгоцны нисэгч болно” гэж мерөөддөг байсан гэдэг. Мөн тийм ч сайн сурлагатай байгаагүй гэдгээ хэнээс ч нуудаггүй. Гэвч тэрээр бизнесийн ухаан тун сайтай нэгэн бололтой.

Саяхан СЕО шоу нэвтрүүлэгт оролцож одоогоор “Nissan”-ний Монгол дахь салбарт машин борлуулагчаар ажиллаж байгаа гэнэ. Хэдийгээр модель залуу ямар нэгэн рекламны зураг авахуулаагүй ч тус корпорацийн нүүр царай бүрэн утгаараа болж чадаж байгаа аж. Даруухан загвар зохион бүгээгч бүсгүйг амьдралынхаа ханиар сонгон, үрийн зулай үнэрлэн аз жаргалтай гэр бүлийн өрхийн тэргүүн болсон нэгэн.

Тэр жинхэнэ загвар өмсөгч

Монгол модель агентлагийн загвар өмсөгч Б.Галбадрахыг “Монголын Бекхэм” хэмээн нэрлэх нь бий. Багаасаа л загвар өмсөгч болно хэмээн спортоор хичээллэж өөртөө ихэд анхаарал тавьж байсан гэдэг. Түүний найз нөхөд нь даруухан атлаа шургуу хөдөлмөрч хэмээн дүгнэх нь бий. Мөн тэрээр дэлхийн мистерийн тэмцээнд Монголоос анх удаа оролцож, эх орныхоо нэрийг гаргаж байсан юм.

Түүнээс “Та жинхэнэ загвар өмсөгч мөн үү” гэж асуухад “Би загвар өмсөгч болоод нэлээд олон жил болж байна. Энэ хугацаанд тодорхой туршлага хуримтлуулсан. Тэгэхээр би жинхэнэ загвар өмсөгч. Шинэ залуу загвар өмсөгчиддеө хандан хэлэхэд хаа ч явсан биеэ зөв авч яваарай” хэмээлээ.

А.Чингүүн удахгүй аав болно
Загвар өмсөгч А.Чингүүн UBS телевизийн хөтлөгч Н.Ундралтай хайр сэтгэлийн холбоотой болоод багагүй хугацаа өнгөрч байна. “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын ганц охиныг өөрийн болгосон А.Чингүүн хайр сэтгэлийнхээ билэгдэл болгон зүүн гарынхаа булчинд хайргынхаа хөргийг шивүүлжээ.

Шивээс нь “Миний хайр надтай үргэлж хамт байдаг” гэх утгыг илэрхийлдэг. Тэрээр нэг хэсэг загвар өмсөгч Ч.Содтуяатай амьдарч, тэд хөөрхөн охины аав ээж болцгоосон. Гэсэн ч амьдрал нь бүтэлгүйтэж, загвар өмсөгч залуу дахин хайртайгаа учирсан билээ. Шинэхэн хосуудын талаар сүүлийн үеийн мэдээ дуулгахад удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих