Нүүрсний уурхайд гарсан дэлбэрэлтийн улмаас 15 хүн амиа алджээ

2_b (1)Хятадын Шаньси мужийн нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 15 хүн амиа алдаж есөн хүн шархадсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ.

 Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт даваа гаригийн 13:50 цагт болсон байна. Энэ үед газрын гүнд 35 уурхайчин ажиллаж байсан бөгөөд одоогийн байдлаар 18 хүнийг аварчээ. 

Осол болсон уурхайд аврах ажиллагаа, нөхцөл байдлыг тодруулах ажил үргэлжилж байгаа юм байна.

Дашрамд дуулгахад, Хятадын нүүрсний уурхайд осол багагүй гардаг. Хамгийн сүүлд гэхэд Сычуань мужийн нүүрсний уурхайд бэхэлгээ хийх үеэр нуралт үүссэний улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн шархдан, хоёр хүн сураггүй болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.