Массаж гэх нэрийн дор дуудлагаар бие үнэлж байсан 3 эмэгтэйг илрүүлжээ

6db21303ef23075cdd2f6071c849d736Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүн худалдаалах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, биеэ үнэлэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрийн  12-17, 29 дүгээр хороодын нутаг дэвсгэрт “Саун массаж” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаа.

Хяналт шалгалтыг явуулахад гудамж талбай гэрэлтүүлэгийн шон дээр “гулгаа массаж” гэсэн зар байршуулан дуудлагаар биеэ үнэлэх тохиолдол гарч Г.У, Э.У, Б.А  нарыг илрүүлэн бүртгэл судалгаандаа авч зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцон ажиллаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.