Э.Агиймаа дуучин С.Сэрчмаагийн фэн

Урлагийнхан дундаа чамгүй авьяастай гэгддэг байсан дуучин Э.Агиймаа ээж болоод уран бүтээлээсээ хөндийрсөн билээ. “В” продакшнаар овоглон рок попын ертөнцөд хөл тавьсан тэрбээр хит дууны цомог гаргаж, хэдэн клип гаргаад л амьдралынхаа замыг хөөж одсон гэдэг. Харин дуулах авьяастай, царайлаг бүсгүй дунд сургуульд байхдаа ч урлаг соёлын арга хэмжээнд тогтмол оролцдог идэвхтэй нэгэн байсан гэнэ. Энэ ч утгаараа, сургуулийнхаа нэрийн өмнөөс томоохон арга хэмжээнд оролцож, нүүр тахалдаг сурагчдын нэг болсон Э.Агиймаа “Хайрын дууч” гэгддэг дуучин С.Сэрчмаагийн фэн байжээ. Тэрбээр шинэ жилийн баярын хөтөлбөрт ихэвчлэн С.Сэрчмаагийн дуунуудыг амьдруулдаг байсан тул найз нөхөд нь түүнийг Сэли хэмээн хайртай дуучных нь уран бүтээлийн нэрээр дууддаг байсан гэнэ.

Р.ЕСҮЙ

Үндэсний мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих