БНХАУ-ын иргэдийг дайчлан баривчилжээ

баривчилгаа нигер иргэн_bМонгол улсад аялал жуулчлалын гэрээгээр, БНХАУ-ын 40-45 орчим насны хоёр иргэн барилгын ажил хийх явцдаа вааран савтай алтан шар өнгөтэй бурхан ембүү, эртний цаасан болон гуулин зоос, хятад ханзаар бичсэн гэрээслэл зэрэг эд зүйл олж дээрх эд зүйлээ БНХАУ-руу хууль бусаар гаргахаар бэлтгэж байжээ.

Иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид уг этгээдүүдийн түр оршин суух хаяг болох БГД 1 хорооны нутаг дэвсгэрээс илрүүлэн дайчлан баривчилсан байна.

Хураан авсан эд зүйл нь цагаан тугалга зэс төмөр цайрын орцтой эд зүйл болох нь шинжилгээгээр тогтоогджээ.


URL:

Сэтгэгдэл бичих