Цамхаг хотхоноос арванзургаан настай охин үсэрч амиа алдлаа

tsamhaguserch-666x375Энэ сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Цамхаг хотхоны 12 давхраас 16 настай охин унаж амиа алдсан хэрэг гарлаа . Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Орон сууцны 12 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна” гэсэн дуудлагыг 16.03 цагт хүлээн авчээ.

Аврах ангийн алба хаагчид 16.12 цагт очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч 16 настай А нь Цамхаг хотхоны 12 давхраас Наран их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байдалтай байжээ.

Аврах ангийн алба хаагчид охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Охиныг өндрөөс унасан шалтгааныг тогтоохоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.