Ховд аймагт Зэрлэг гахай мал барьж, айлруу халдах болжээ

7256

Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг, Хагшаал гэх газарт нутаглаж буй зэрлэг гахай малчдын гэрт орж эд зүйлсийг сүйтгэхийн зэрэгцээ мал барьж идэж байна.

Өнгөрсөн 2018 онд Булган сумын Баянгол багийн 12 малчны 120 гаруй малыг барьсан бөгөөд энэ онд найман малчин өрх 60 гаруй бог малаа зэрлэг гахайд бариулсан байна. Мөн дөрвөн малчны гэрт орж эд зүйлсийг сүйтгэн хохирол учруулжээ.

Хагшаал гэх газарт 2018 онд хоёр зэрлэг гахай нутаглаж байсан бол өдгөө найм болж тоо толгой өсжээ. Зэрлэг гахай нь элдэв идэшт амьтан. Гол төлөв ургамлын ногоон хэсэг, үндэс, хушны самар, элдэв үр жимс, булцуу, жижиг нугаламгүй амьтан, шавж, мэлхий, үхэр огдой зэргээр хооллоно.

Сүүлийн үед хоол тэжээлийн хомсдолоос шалтгаалан ийнхүү бог мал барьж иддэг болсон гэж малчид ярьж байна.  Нутгийн малчид аймгийн БОАЖГ болон сум, багийн удирдлага, байгаль орчны байцаагч нарт мэдээлж, шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан байна. Цаашид малчид малаа хамгаалж байнга хариулах, зэрлэг ан амьтны халдлагаас сэрэмжлэхийг холбогдох байгууллагаас анхааруулсан гэж Булган сумын Баянгол багийн Засаг дарга Б.Гансүх мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.