Б.Хатанбаатар: М.Энхболд 2017 онд 80 сая төгрөгөөр ахмадуудтай золгосон

9_20191121144239Төв аймгийн залуусын төлөөлөл УИХ-ын гишүүн М.Энхболдыг АТГ-т шалгуулах талаар мэдээлэл хийлээ. 

Төв аймгийн залуучуудын төлөөлөл Б.Хатанбаатарын хэлснээр “М.Энхболдын үнэн төрхийг нь хуулах цаг болсон гэсэн үүднээс АТГ-т хандаж байгаа юм. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн М.Энхболд Цагаан сараар 100 долларын дэвсгэртээр ахмадуудтай золголт хийж байсан. Зөвхөн  Төв аймагт 12 мянган ахмадтай. Энэ үеэр гэр бүлийнхээ гишүүдтэйгээ явж золголт хийж байсан. 100 ахмад настай хүн дээр золголт хийлээ гэж бодоход ойролцоогоор 30 мянган доллар болж байгаа юм. Тэгэхээр зөвхөн золголтонд 80 сая төгрөг зарцуулсан гэсэн үг. Энэ их мөнгө хаанаас гардаг юм бэ.

Төв аймаг 27 сум 105 багтай. М.Энхбол 28-р тойргоос сонгогдсон 10-аад сумтай. Гэтэл нэг сумаас 60 орчим хүнийг гадаад руу аялалд явуулсан байналээ. Тэгэхээр 600 орчим хүнийг өнгөрсөн зургадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл аялуулчихсан. Нэг зардлыг хамгийн багаар бодоход 600, 700 мянга орчим төгрөгийн зардал гарч байгаа юм. Энэ мөнгөний эх үүсвэр хаанаас гараад байна вэ. Өөрийнхөө пэйж хуудсанд энэ талаараа пост оруулчихсан байгаа. Мөн М.Энхболд нь 2017 онд Ийгл телевизийн “Бүрэн зураглал” нэвтрүүлгээр орох үеэр “Надад бизнесийн орлого байхгүй. Зөвхөн цалингийн орлоготой” гэж хэлсэн байдаг. Тиймээс М.Энхболдын эх үүсвэр нь тодорхой бус мөнгийг шалгуулахаар АТГ-т хандаж байна” гэлээ.

Т.Очир

http://zuv.mn/l5q


URL:

Нэр: irgen Огноо: 22 November 2019

Улс төрийн болон хууль зүйн өндөр соёлтой УИХ -ын гишүүдийн нэг бол М. Энхболд дарга мөн. Тэр хүнд хийсэн ажил ч их. Залуучууд бусдыг дайрч доромжлохгүй улс төржмөөр л байна даа.

Сэтгэгдэл бичих