Оны шилдэг багш, сургууль, цэцэрлэг тодорлоо

Монголын багш нарын баярыг угтаж БСШУЯ-наас улсын шилдэг багш, сургууль, цэцэрлэг, сурган хүмүүжүүлэгчдийг шалгарууллаа. Оны шилдэг багшаар Завхан аймгийн Улиастай сумын багш Б.Цэрэндэжид, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын III сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Далайсүрэн, “Шинэ эхлэл” дунд сургуулийн хөгжмийн багш Г.Цолмон болон Ш.Дариймаа, Ж.Энхбаяр, М.Дорж, П.Пунсалдулам гэсэн багш нар шалгарсан юм. Мөн оны шилдэг сургуулиар Булган аймгийн Чин ван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Сэлэнгэ аймгийн нэгдүгээр сургууль, Увс аймгийн Өлгий сумын ЕБС, нийслэлийн 58 дугаар сургууль шалгарсан юм. Харин оны шилдэг цэцэрлэгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Олимп” цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын II цэцэрлэг тодорсон байна.

Д.НЭРГҮЙ


URL:

Сэтгэгдэл бичих