Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

7280

УИХ-ын чуулганаар байнгын хорооны саналыг хэлэлцээд, Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 76.2%-ийн саналаар дэмжлээ.

Б.Лхагвасүрэн нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн албан тушаалд дэмжигдээд байгаа Б.Лхагвасүрэнгийн хувьд 1994-2013 он хүртэл санхүүгийн сектор тэр дундаа банкны салбарт ажиллаж ирсэн шилдэг банкируудын нэг. Монголбанкны хяналт шалтгалтын газрын дарга, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.


URL:

Нэр: Эдийн засагч Оюунгэрэл Огноо: 25 November 2019

Энэ хүн мэргэжил чадвар, туршлагын хувьд яах аргагүй тохирно. Харин улс төр бага шиг оролцоосой доо. Төгрөгийн ханш, худалдан авах чадвар унаж байгаа, ЗГ-ын томоохон өрүүдийн үндсэн төлбөр ирж байгаа, уул уурхай тойрсон хэрүүл гэх мэт толгой өвтгөх асуудлууд их байна даа. Шийдвэр гаргахдаа ирээдүйд дарамт багатай байх сонголт хийгээсэй. Энэ тал дээр Монголын улс төрчид их алдаа хийж байна даа.
Улс төрчдийн хийсэн/хийдэг санаатай болон санамсаргүй алдааг засах оролдлогоос хэтрэхгүй байна шүү дээ. Ийм ажил хийгээд сууж байх цаг үе биш шүү дээ. Харамсмаар юм.

Сэтгэгдэл бичих