БНАСАУ хэт том калибрын пуужин харвагч туршжээ

712-15749885465de05e0333f67 БНАСАУ пүрэв гарагт хэт том калибрын пуужин харвагч туршлаа гэж тус улсын төв хэвлэл болох “Rodong Sinmun” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун пуужин харвах туршилтыг биечлэн ажигласан бөгөөд туршилтын үр дүнд “сэтгэл маш хангалуун байгаагаа илэрхийлжээ”. “Пуужингийн системээр гал нээх туршилтын дүнд энэхүү систем нь давуу, найдвартай болох нь батлагдлаа” гэж “Rodong Sinmun” сонин мэдээлсэн байна.
Пуужин харвах туршилтыг БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах академийн туршилтын талбайд явуулжээ. Пуужин харвахад ашигласан харвагч төхөөрөмжийн төрөл ангилал, техникийн шинж чанарын талаар “Rodong Sinmun” сонин дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Үүний зэрэгцээ тус сонинд онцлон тэмдэглэснээр, “хүндэт дээд удирдагчийн удирдлага дор БНАСАУ-ын батлан хамгаалах салбарын эрдэмтэд дэлхийд урьд өмнө байгаагүй хүчирхэг зэвсгийн системийг бүтээжээ”.
БНАСАУ пүрэв гарагийн орой ямар ангиллынх нь тодорхойгүй хоёр пуужин харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо урьд нь мэдээлсэн байна. Пуужингуудыг Умард Солонгосын зүүн хойд нутгийн Хамгён-Пукто мужийн Ёнпо хошуунаас орон нутгийн цагаар 16 цаг 59 минутад Япон тэнгис рүү харважээ. Харин Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, БНАСАУ-ын харвасан баллистик пуужингууд 100 км-ын өндөрт 380 км зайд ниссэн байна.
БНАСАУ энэ жил 13 дахь удаагаа пуужин харваж байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.