Дахин нэг эрэгтэй өөрийгөө буудаж, хөнөөжээ

5ac8500a6a6ffa43a6dfed4b701504ffc5174b79_20191129102902

Өнгөрсөн шөнө өөрийгөө буудаж, хөнөөсөн хэрэг Архангай аймагт гарчээ.

Тодруулбал, өчигдөр оройн 22:00 цагийн орчимд “Танихгүй эрэгтэй хүн өөрийгөө буудсан байна” гэх дуудлага аймгийн цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийг шалгахад, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, 30 настай эрэгтэй өөрийгөө буудаж, амь насаа хохироосон болохыг тогтоожээ.

Талийгаач  ZKK-600 загварын галт зэвсгээр толгойндоо буудсан байна. Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж, амь насаа хохироох болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ.

Галт зэвсэгтэй буруу харьцсан, санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн хүний амь нас хохирсон хэрэг он гарсаар арав гаруй бүртгэгджээ.

Тухайлбал, бага насны хүүхэд сум алдаж ээж, дүүгээ хөнөөсөн хэрэг өнгөрөгч долоодугаар сард гарч байсан юм. Түүнчлэн галт зэвсэг эзэмшигч нь зэвсгээ хараа хяналтгүй орхисноос үүдэн дээрх мэт хэргүүд гарах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул нийт галт зэвсэг эзэмшигчид болзошгүй осол гэмтлээс сэргийлж, горимын дагуу хадгалах, ашиглалтад анхаарахыг санууллаа.

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.