Туурайн зуд болох магадлал байна

7294

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн нутагт Дундговь аймгийн Өлзийт, Луус, Сайнцагаан сумаас 18 мянга орчим мал отроор иржээ.

Нийт малын 2000 гаруй нь адуун сүрэг байгаа аж. Хэдийгээр цас орж хүйтэрч, өвөлжилт хүндрээгүй ч цаашдаа бэлчээрийн даац хэтэрч туурайн зуд болох магадлал байна гэж сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал өгүүлэв.

Сайхандулаан сум 160 гаруй мянган малтай.Нутгийн баруун хэсгээр бэлчээрийн хүрэлцээ мөн л муудсан тул Сайхандулааны 13 өрхийн есөн мянга орчим мал Айраг, Даланжаргалан, Алтанширээ сумын нутагт оторлож байна.

Х.Эрдэнэбулган, МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.