Өдөөн хатгалгаа зогсоохыг АНУ БНАСАУ-д уриалжээ

American and North Korean Flags 3D Illustration

ВАШИНГТОН. /TASS/. БНАСАУ дахин пуужин харвасантай холбогдуулан АНУ тус улсын эрх баригчдад хандан өдөөн хатгалгаа зогсоож, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг даган мөрдөхийг уриалжээ.

“Бид БНАСАУ пуужин харвасан тухай мэдээллийг авсан. Нөхцөл байдлыг бид хянаж байгаагийн зэрэгцээ бүс нутаг дахь холбоотнуудтайгаа нягт холбоотой байгаа” гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна.

“Бид Умард Солонгост хандан өдөөн хатгалгаас зайлсхийж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг, түүнчлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд гүнзгий агуулга бүхий хэлэлцээндээ эргэн орохыг уриалж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

БНАСАУ хоёр баллистик пуужин Япон тэнгис рүү харвасан байж магадгүй гэж “Kyodo” агентлаг өмнө нь Японы Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна. Харин дараа нь тус улсын Батлан хамгаалахын сайд Коно Таро мэдээлэхдээ, пуужингууд 100 км-ын өндөрт 380 км зайд ниссэн гэжээ.

Д.Жаргал, Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.