Японы Ерөнхий сайд асан таалал төгсжээ

712-15750052785de0a67dc099fЯпон улсын Ерөнхий сайд асан Ясүхиро Накасонэ баасан гарагийн өглөө 101 насандаа таалал төгссөн талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд баасан гарагт мэдээлжээ.

Японы 71 дэх Ерөнхий сайд Я.Накасонэ 1982 оны 11 дүгээр сараас 1987 оны 11 дүгээр сар хүртэл Ерөнхий сайдын албыг хашсан байна. Тэрбээр 2018 оны тавдугаар сарын 27-нд 100 нас хүрсэн бөгөөд хамгийн өндөр насыг зооглосон Японы Ерөнхий сайд болжээ.
Японы батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, Үндсэн хуулийг хянан засварлахад хувь нэмрээ оруулсан тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейгантай ойр дотно харилцаатай байжээ. 1918 онд Гүнма мужийн Такасаки хотод төрсөн Я.Накасонэ 29 настайдаа улс төрийн замналаа эхлүүлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.