Өөрийгөө буудаж, хөнөөсөн хэрэг гарчээ
Өнгөрсөн шөнө өөрийгөө буудаж, хөнөөсөн хэрэг Архангай аймагт гарчээ.
Хэргийн талаар тодруулбал, өчигдөр оройн 22:00 цагийн орчимд “Танихгүй эрэгтэй хүн өөрийгөө буудсан байна” гэх дуудлага аймгийн цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийг шалгахад, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, 30 настай эрэгтэй өөрийгөө буудаж, амь насаа хохироосон болохыг тогтоосон аж.
Талийгаач ZKK-600 загварын галт зэвсгээр толгойндоо буудсан байна. Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж, амь насаа хохироох болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
URL: