Байгаль орчны салбарын талаарх хуулиудад ямар зөрчил байна вэ?

27261_900x_6cd9e004b44e74fe02b409f1c2b8ef0c УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Төслийг, хуулийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулжээ.

29b640d9-6cf0-4a09-bfd3-8d340eea53a9-1 Байгаль орчны салбарын талаарх хуулиудад ямар зөрчил байна вэ?

Хуулийн төслийг боловсруулахын өмнөх судалгаагаар байгаль орчны салбарын 19 хуульд 469 давхардал, хийдэг байгааг илрүүлсэн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийг дагалдуулан Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ХЗДХЯ-тай хамтран таван удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад яамдын санал болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс саналыг бичгээр авч хуулийн төсөлд тусгажээ.

Хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүн М.Билэгт, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, А.Сүхбат нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асуулаа. Байгаль орчныг хамгаалахад нутгийн удирдлагын байгууллагуудын эрх, үүрэ, хог хаягдлын менежементийн талаар тодруулж байв.

БОАЖЯ-ын сайд Н. Цэрэнбат гишүүдийн асуултад хариулахдаа, “Байгаль хамгаалах чиглэлээр орон нутгийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа учраас хариуцлагын тогтолцоог чангатгахаар төсөлд тусгасан” хэмээв. Мөн Усны асуудал хариуцсан агентлаг байгуулах асуудлыг УИХ шийдсэн учраас усны эх, ойн савын бүсийг тэлэхээр хуулийн төсөлд тусгасныг онцоллоо. Түүнчлэн Хог хаягдалтай тэмцэх, усны эх, ойн савыг бохирдлоос хамгаалах үүднээс “Хоггүй цэвэр Монгол” аяныг өнгөрсөн зургадугаар сараас салбарын хэмжээнд гол уриа дуудлага болгон хэрэгжүүлж эхэлснээ танилцуулав. Энэ ажлыг орон даяар зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мөн танилцууллаа. Ийнхүү үдийн завсарлагын цаг болсон тул хуулийн төслийг цаашид хэлэлцэх эсэх санал хураалтыг үдээс хойш буюу 15.00 цагт явуулах болов.


URL:

Сэтгэгдэл бичих