Ираны алдарт бөх Саид Моллаи иргэншлээ сольж Монгол Улсын тамирчин болжээ

c3dsaИраны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаи иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ.

Тэрбээр 81 кг-ын жинд барилддаг бөгөөд энэ жил 27 настай. Түүний эхний тэмцээн энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндоа хотод болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн байна.

Ираны Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосноос  Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй.

ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно.Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдсэн юм.

JudoInside.com@JudoInside

Saeid Mollaei gets Mongolian passport https://judoinside.com/news/3765/Saeid_Mollaei_gets_Mongolian_passport … Surprising Move of the 2018 World Champion. and read more

View image on Twitter
36 people are talking about this

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.