Хонконг тайван өнжихгүй нь

2_bБНХАУ руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн анх тэмцсэн хонконгчууд өнгөрсөн зунаас эхлэн өдөр бүр жагсан, эсэргүүцэж, улмаар дуулиан тарьсан хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татсаны дараа ч өөр шаардлагууд тавин амралтын өдрүүдийг жагсаал цуглааны өдөр болгоод удаж байна.

Энэ удаад ч мөн “уламжлалаа хадгалан” ням гаригт Хонконгод олон мянган хүн гурван өөр чиглэлээр тайван жагсаалд цугларчээ. Харин энэ жагсаал эрх баригчдаас зөвшөөрөл авсны дагуу ийнхүү болсон бөгөөд жуулчдын дунд ихээхэн алдартай байдаг Чим Ша Цуй дүүрэгт гол жагсаал болсон байна.

Ням гаригийн өглөөгүүр Хонконгийн ажил хэрэгч төвд 200 гаруй жагсагч цуглан, цагдаагийнхан жагсагчдын эсрэг байнга нулимс асгаруулагч хийж ашиглаж байгаа асуудалд олны анхаарлыг хандуулахыг хүсчээ.

Харин үүний дараа, өөр хэсэг эсэргүүцэгчид Америкийн далбааг гартаа барин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан Хонконг дахь ардчилал хүний эрхийн тухай хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлэнн АНУ-ын Ерөнхий консулын гадна цугласан байна.

Ням гаригийн үдээс хойш масктай залуус цуглан, мөн л тайван жагсаал хийжээ.

Хүлээлт талаар болов

 Гэвч өглөөнөөс эхэлсэн тайван жагсаалуудын дундуур өдөөн хатгагчид гарч ирсэн байна. Тодруулбал, эрх баригчдаас зөвшөөрөл аван, тайван жагсаал хийж байсан хүмүүсийн дундаас хэсэг бүлэг хүмүүс салан, улмаар эмх замбараагүй баййдал үүсгэжээ.

Үдээс хойш болсон, масктай залуусын цугласан жагсаалаас хэсэг хэт даврагчид салж, эмх замбараагүй байдал үүсгэн, тухайн үед нөхцөл байдлыг хянаж байсан цагдаагийнхан руу чулуу шидэж, түрэмгийлж эхэлсэн байна.

Улмаар цагдаагийнхан өдөөн хатгагчдыг номхотгохын тулд нулимс асгаруулагч хий ашигласан талаар ТАСС агентлаг мэдээллээ.

Эргэн сануулахад, Хонконгод зунаас эхлэн эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байгаа бөгөөд Хонконгийн эрх баригчид эх газрын Хятад руу хууль зөрчигчдийг шилжүүлэн өгөх хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөснөөс үүдэн эсэргүүцэл эхэлж байлаа.

Хэдийгээр хуулийн төслиг эцэслэн татсан ч залуус эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд үе үе гудамж талбай хаан, эд зүйл шатааж, танхайн үйлдэл гаргасаар байв. Харин сүүлийн 12 хоногт хотын нөхцөл харьцангуй тайван байдалд шилжсэн байсан ч  ийнхүү жагсаалын үеэр өдөөн хатгагчид эмх замбараагүй байдал үүсгэхийг оролджээ.


URL:

Сэтгэгдэл бичих